“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Хүний хөгжлийн төвөөс зохион байгуулсан “Удирдлагын манлайлал” сургалтад Тээвэр ложистикийн төвийн удирдах болон инженер техникийн ажилтнууд хамрагдав. Тус сургалтад доктор, хүндэт профессор Ш.Ганбат “Манлайлал”, доктор, дэд профессор Л.Наранцэцэг “Удирдах ажилтны ёс зүй, ажлын байрны тодорхойлолт”, тархи судлаач багш Л.Энхтуяа “Мэдрэмжийн боловсрол” сэдвээр хичээл орж, ажилтнуудтай харилцан ярилцаж санал солилцлоо. Ажилтнууд сургалт маш үр дүнтэй болсон бөгөөд дахин сургалт авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.