Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

ERDENET TESOL CONFERENCE -2023

2023 оны 11 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулиас Орхон, Булган аймгийн ЕБС-ийн англи хэлний багш нарыг хамруулсан “ERDENET TESOL CONFERENCE – 2023” англи хэлний заах арга зүйн сургалт, семинарыг анх удаа зохион байгууллаа.

Тус хуралд  Бээжин дэх АНУ-ын Зүүн Азийн Англи хэлний Хөтөлбөр хариуцсан захирал Nabila Massoumi /PhD/, тус албаны ажилтан Wang Ping, Han Fei болон АНУ-ын элчин сайдын яамны  Олон нийттэй харилцах албаны Англи хэлний хөтөлбөрийн зохицуулагч Т. Алтанцэцэг нар урилгаар оролцсон бөгөөд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж буй АНУ-ын сургагч багш нар,  Фулбрайт хөтөлбөрийн багш нар англи хэлний орчин үеийн заах арга зүйн чиглэл, шинэ дэвшилтэт арга зүйн талаар илтгэлүүд хэлэлцүүллээ. Хуралд нийт 70 гаруй англи хэлний багш оролцон, өөрсдийн мэргэжлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр орууллаа. Энэхүү 2 өдрийн сургалт нь Орхон аймгийн багш нар хоорондоо туршлага солилцох, нэг нэгнээсээ суралцахад бодит алхам боллоо.

 Тус хурлыг ” Эрдэнэт  цогцолбор” дээд сургуулийн сургагч багш  Sherif Ismail, Finley Roles болон  Суурь шинжлэх ухааны тэнхимийн англи хэлний багш нар зохион явууллаа.

 

 

Энэ нийтлэлийг хуваалцах :