“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Аж ахуй, үйлчилгээний хэсгийн албан тасалгааны цэвэрлэгч Н.Нургуль нь 2023 оны 11 сарын 11-ний өдөр зуурдаар таалал төгсөж, гэр бүл, хамт олон бидэнднөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Н.Нургуль нь 1979 онд Баян-Өлгий аймгийн Алтай суманд мэндэлсэн. 1995 онд Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийг төгсөж, Технологийн сургуульдаа 1999 онд гүүрэн кранч, 2001 онд Химийн лаборантаар тус тус суралцаж төгссөн. Тэрээр 2010-2013 онд “Итгэлийн эрэл” өрхийн эмнэлэгт үйлчлэгчээр, 2013-2014 онд “Хос чагнуур”өрхийн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байгаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Аж ахуй, үйлчилгээний хэсгийн албан тасалгааны цэвэрлэгчээр өнөөг хүртэл ажиллаж байлаа.
Түүний ажилч хичээнгүй байдлыг үнэлж, 2015 онд Баян-Өндөр сумын Засаг даргын “Жуух бичиг”,2018 онд “Уурхайчин залуу” алтан медаль, 2020 онд Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Жуух бичиг”-гээр тус тус шагнаж байсан.Бидний дотны нөхөр, хамтрагч Н.Нургуль нь хөдөлмөрч, хүнд тусархаг, цайлган, хичээнгүй, дайчин зан чанартай хүн байлаа. Таны гэгээн дүр, хамт олныхоо болон оюутан сурагчдын төлөө зориулсан үйлс, сэтгэл тань бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, охин, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олон
Ум ма ни бад мэ хум