Монгол Улсад Ашигт малтмал баяжуулалтын технологич инженер мэргэжлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ой, “Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо” үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд, баяжуулагчдын дунд “Баяжуулагч 2023” шилжин явах цомын анхдугаар тэмцээнийг 11 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд “ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” дээд сургуулийн АМБТ-3, АМБТ-1 ангийн оюутны хамтарсан баг тамирчид амжилттай оролцож хүрэл медалийн эзэд боллоо.Шатар, ширээний теннис, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд нийт 21 багийн 184 тамирчин өрсөлдөж, шилжин явах цомын эзнээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шалгарлаа.
3х3 сагсан бөмбөг
Эрэгтэй:
1-р байр “Ачит Ихт” ХХК,
2-р байр “Болд Төмөр Ерөө гол” 1-р баг,
3-р байр “Болд Төмөр Ерөө гол” 2-р баг,
Эмэгтэй:
1-р байр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,
2-р байр “Монголросцветмет” ТӨҮГ, “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр,
3-р байр “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль
Шатар:
Эмэгтэй:
1-р байр “Ачит Ихт” ХХК-Д.Жаргалсайхан,
2-р байр АМБТ-2016-З.Ариунтунгалаг,
3- байр “Өсөх зоос Алтан говь” ХХК-Д.Саруулбилэг
Эрэгтэй:
1-р байр “Оюу Толгой” ХХК 2-р баг, Г.Ганзориг
2-р байр МАМБХолбоо-Э.Баясгалан
3-р байр “Монголрос цветмет” ТӨҮГ “Бор өндөр” Уулын баяжуулах үйлдвэр Б.Алтансүх
Ширээний теннис:
Эмэгтэй:
1-р байр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-Д.Бадамлхянхуа
2-р байр “Монголрос цветмет” ТӨҮГ “Бор өндөр” Уулын баяжуулах үйлдвэр- Д.Дуламсүрэн
3-р байр “Оюу Толгой” ХХК-С.Энхмаа
Эрэгтэй:
1-р байр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-М.Бат-Эрдэнэ
2-р байр “Соёолон Интернешнл” ХХК-Ц.Батцэнгэл
3-р байр “Ачит Ихт” ХХК-Цэрэнням