Эрдэнэт цогцолбор дээд сургууль

ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

ГАДААД ХЭЛНИЙ ТӨВ нь “Эрдэнэт цогцолбор” Дээд сургуулийн дүрмийн хүрээнд гадаад хэлний сургалтын ажил эрхэлдэг нэгж юм. 

 СУРАЛЦАГЧИД: “Эрдэнэт цогцолбор” Дээд сургуулийн оюутан, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилтан, ажилчид болон Орхон аймгийн иргэдийн дунд гадаад хэлний  сургалт зохион байгуулдаг.

Мөн БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГА, ХҮСЭЛТийг үндэслэн:

  • гадаад хэлний сургалтын хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх,
  • гадаад хэлний сургалтын агуулга, стандарт, арга зүйг боловсронгуй болгох талаар гадаад, дотоодын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч ажиллах,
  • гадаад хэлний сургалтын асуудлаар эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурал,  хэлэлцүүлэг, олимпиад зохион байгуулах,
  • гадаад хэл эзэмшихийн ач холбогдол, хэрэгцээ, шаардлагыг залуучууд, олон нийтийн  дунд сурталчлах үндсэн чиг үүрэгтэй.

Нийт багш нарын 28% доктор зэрэгтэй, 30% нь Канад улсын Конкордиа их сургуулиас олон улсад англи хэл заах TESOL-ын диплом хүртсэн. Тус төвд АНУ-ын засгийн газрын харъяа Fullbright сангийн сайн дурын ажилтан 2 багш ажилладаг нь англиар харилцах орчин бүрдүүлэхэд таатай нөлөө үзүүлж байна.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРийг Европын Холбооны “British Council” байгууллагын Гадаад хэлний боловсролын стандартын нэгдсэн хүрээг баримтлан боловсруулсан. Хэлний түвшингүүд нь хоорондоо уялдаа холбоотой зохиомжлогдсон байдаг тул суралцагч гадаад хэлний мэдлэг чадвараа шат дараатай сайжруулах боломжтой.

ХИЧЭЭЛЭЭС ГАДУУР Сургалтын хөтөлбөрт сурах арга барилын лекц, гэрийн уншлага, гэрийн орчуулга, үг хэллэгийн тест, түвшин тогтоох шалгалт, асуулт хариултын тэмцээн, ярианы клуб, кино клуб зэрэг хичээлээс гадуур хийгдэх нэмэлт үйл ажиллагаа багтсан болно.

2023 оны IV улиралд явагдах сургалт

Сургалт Улирал Эхлэх хугацаа  Кредит Танхимын цаг Төлбөр
1 Англи хэлний модуль 2 IV 10 сарын 23 3 80 276000
2 Орос хэлний модуль 1 IV 11 сарын 27 3 80 220800
3 Япон хэлний модуль 1 IV 11 сарын 27 3 80 220800
4 Герман хэлний бэлтгэл А2 IV 10 сарын 30 6 160 552000

2024 онд явагдах сургалт

Сургалт Улирал Эхлэх хугацаа Кредит Танхимын цаг Төлбөр
Англи хэлний сургалт
1 Англи хэлний модуль 1 I 02 сарын 05 3 80 220800
2 Англи хэлний модуль 1 II 04 сарын 08 3 80 220800
3 Англи хэлний модуль 1 IV 10 сарын 07 3 80 220800
4 Англи хэлний модуль 2 I 03 сарын 04 3 80 276000
5 Англи хэлний модуль 2 II 04 сарын 08 3 80 276000
6 Англи хэлний модуль 2 IV 11 сарын 04 3 80 276000
7 Англи хэлний модуль 3 II 05 сарын 06 3 80 331000
8 Англи хэлний модуль 3 III 06 сарын 03 3 80 331000
9 Англи хэлний модуль 4 IELTS  II 04 сарын 01 3 80 552000
10 Англи хэлний модуль 4 IELTS IV 11 сарын 04 3 80 552000
11 Магистрын өмнөх бэлтгэл III 09 сарын 02  9 240 2449840
Орос хэлний сургалт
1 Орос хэлний модуль 1 II 03 сарын 04 3 80 220800
2 Орос хэлний модуль 2 IV 11 сарын 04 3 80 276000
3 Орос хэлний модуль 3 II 05 сарын 06 3 80 331200
4 Орос хэлний бэлтгэл В1 II 02 сарын 05 9 240 828000
5 Орос хэлний бэлтгэл В1 III 04 сарын 01 6 160 552000
Герман хэлний сургалт
1 Герман хэлний модуль 1 I 01 сарын 08 3 80 220800
2 Герман хэлний бэлтгэл В1 I 01 сарын 08 6 160 552000
Герман хэлний бэлтгэл В1 I 03 сарын 11 6 160 552000
Хятад хэлний сургалт
1 Хятад хэлний модуль 1 I 01 сарын 08 3 80 220800
Япон хэлний сургалт
1 Япон хэлний модуль 1 II 01 сарын 08 3 80 220800

                                                     

ТӨЛБӨР ТӨЛӨХ ДАНС: 88-88-888-136-20  Төрийн банк

ХҮЛЭЭН АВАГЧ: “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль

ГҮЙЛГЭЭНИЙ УТГА: Англи (япон, орос, хятад, герман) хэлний сургалт, суралцагчийн овог нэр, утас 

Энэ нийтлэлийг хуваалцах :