Эрдэнэт цогцолбор дээд сургууль

ХЭМАБ-ЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО MNS ISO 45001:2018 СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 01 сарын 17-ны өдрийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах тухай” А/22 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор ХАБЭА-н 14 төрлийн сургалтыг батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж байна.

     2023 оны 11 сарын 15, 16-ны өдрүүдэд ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо MNS ISO 45001:2018 стандартыг хэрэгжүүлэх арга зүйн сургалтад 9 бүтцийн нэгжийн 24 анхан шатны удирдах ажилтан болон ХАБЭА-н ажилтнууд хамрагдаж тухайн стандартын бүлэг тус бүрээр дэлгэрэнгүй тайлбарыг бодит жишээ, дасгал ажиллуулж мэдлэг, чадвар эзэмшүүллээ.

 Энэхүү сургалтад хамрагдсанаар ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо MNS ISO 45001:2018 стандартын зорилго, ач холбогдол, зарчим, шаардлагуудын мөн чанарыг ойлгож, байгууллагынхаа онцлогт тохируулан хэрэгжүүлэх арга зүйг эзэмшиж байгаагаараа ач холбогдолтой юм.

Энэ нийтлэлийг хуваалцах :