Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” ДЭЭД СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН НИЦЕ ХОТОД БОЛЖ БУЙ “DIGITAL MOVE” ТӨСЛИЙН СУРГАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилттэй дээд боловсролын “Digital Move” төслийг Монгол улсын 3 сургууль, Бүгд найрамдах Франц улсын 1, Словак улсын 1, Вьетнам улсын 7 их сургуультай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн анхдугаар уулзалт 5 сарын 22-26-ны өдрүүдийн хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан бол 2 дахь сургалт Бүгд найрамдах Франц Улсын Нице хотноо 2023 оны 11 сарын 13-20-ны өдрүүдэд болж байна. Тус сургалтад “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар Ph.D, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны төвийн тэргүүлэх мэргэжилтэн, уг төслийн координатор Б.Ариумаа, Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн мэдээллийн технологийн багш У.Баттулга нар оролцохоос гадна төслийг хамтран хэрэгжүүлэгч Монголын их, дээд сургуулиудын төлөөлөл хамрагдаж байна. Уг сургалтаар Дээд боловсролын сургалтын байгууллагын цахим шилжилт гэж юу болох, шаардлагатай цахим платформууд, кибер аюулгүй байдал, цахим шилжилтийн фрэймворк зэрэг дээд боловсролын сургалтын байгууллагын цахим шилжилтийн талаарх Европын холбооны их сургуулиудын туршлагаас суралцах зорилготой юм.

 

Энэ нийтлэлийг хуваалцах :