Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Орос хэлний төв нь Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгээр бүс, аймаг, орон нутгийн орос хэлний багш нар, оюутан сурагчдыг өргөн хамруулсан олон талт үйл ажиллагааг 2023 оны 10 сарын 15-ны өдрөөс 11 сарын 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
ЭҮСТИС-ийг сурталчлах үйл ажиллагаа
Орос, Монголын найрамдал, хамтын ажиллагааны 63 дахь өдрүүдийн хүрээнд Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуулийн (ЭҮСТИС) 3 багш ажилтан, 27 оюутан 2023 оны 10 сарын 17-ны өдөр Орхон аймагт ажиллаж, өөрийн сургууль, хөтөлбөрийг сурталчлах үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨГҮ-ын Ерөнхий захирлын дэмжлэгээр хамтран зохион байгуулж давхардсан тоогоор 350 сурагч хамрууллаа.
Хөтөлбөрийн дагуу
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр
- Математик, физик, хими, нийгмийн ухааны хичээлийн төрөлжсөн олимпиадыг явуулсан бөгөөд уг олимпиадад төрийн болон хувийн хэвшлийн ЕБ-ын 17 сургуулийн 188 сурагч оролцож оюун ухаанаа сорилоо.
- Орос хэлний багш нарын арга зүй, ур чадварын сургалтад орос хэлний 28 багш хамрагдаж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн байна.
Аймгийн Хүүхдийн ордонд
- ЭҮСТИС-ийн танилцуулга-концертын үеэр
- ЭҮСТИС-ийн бакалаврын хөтөлбөрүүд, сургалтын орчин, оюутанд олгодог хөнгөлөлт, оюутны хөгжлийн үйл ажиллагаа, дугуйлан секцүүд, ОХУ-ын тэтгэлэгт хамрагдах боломж, тэтгэлэгт бүртгүүлэх журам, Монгол улсын БШУЯ, ЭТСҮИС, ОХУ-ын En+Group эрчим хүчний компанийн хамтарсан төслөөр хэрэгжих тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга;
- Багш оюутны дуу, бүжгийн “Шаги”, “Калина” чуулгуудын тоглолт;
- Олимпиадад байр эзэлсэн оюутнуудад батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Танилцуулга-концертод аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид, мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал, ЭҮСТИС-ийн төгсөгч Г.Ёндон, Орхон аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн гадаад харилцаа, хөрөнгө оруулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Сандуйжав нар оролцлоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон ЭҮСТИС-ийн төлөөлөгчид, аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад хандан монгол орос хэлээр мэндчилгээ дэвшүүлж, тус сургуульд суралцахыг уриалж, амжилттай төгссөн тохиолдолд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ ажиллах боломжтой болох талаар ярилаа.
Энэхүү үйл ажиллагааны ач холбогдол нь найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ олимпиадад амжилттай оролцож, 1-3-р байр эзэлсэн сурагчид цахилгаан болон дулааны эрчим хүчний чиглэлээр суралцах тохиолдолд Монгол улсын БШУЯ, ЭТСҮИС, ОХУ-ын En+Group эрчим хүчний компанийн хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, En+ Group эрчим хүчний компанийн санхүүжилтээр суралцах эрхийн батламжийг гардсанд оршино. Уг тэтгэлэг нь сургалтын болон байрны төлбөр, эрүүл мэндийн даатгал, өдрийн 2 удаагийн хоол, ирж очих зардлыг Оросын тал хариуцах таатай нөхцөлтэй юм.
Эрдэм шинжилгээний хурал
Орхон аймгийн БШУГ-тай хамтран орос хэлний багш нарын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, орос хэлний сургалтын арга зүй, технологийн шинэчлэлтэй холбоотой судалгааны ажил, сайн туршлагыг олон нийтэд сурталчлах, урамшуулах, түгээн дэлгэрүүлэх, санаа болдоо солилцох боломжоор хангах зорилгоор “Орос хэлний сургалтын арга зүй, технологийн шинэчлэл” сэдэвт ЭШ-ний VI хурлыг 11 сарын 11-ний өдрөөс 11 сарын 25-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар ЭЦДС дээр амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн ЭШХ-д аймгийн ЕБС-ийн 11 сургуулийн 21 багш оролцлоо. 2-р шатанд 6 илтгэл хэлэлцүүлснээс, 8-р сургуулийн багш Д.Дэлгэрмаа, 5-р сургуулийн багш Б.Нарантуяа, 3-р сургуулийн багш Н.Маралмаа нар тус бүр 1-3-р байр эзлэв.
Багш нар интерактив сургалтын арга зүйг хэлний сургалтад нэвтрүүлсэн судалгааны үр дүнг танилцуулахын зэрэгцээ кластер, эвлүүлэг, оюуны зураглал ашиглах зэрэг тодорхой арга зүйг хуваалцсан нь онцлог байлаа.
Ур чадварын уралдаан
Багш нарын мэдлэг, ур чадвар, арга зүйг сайжруулах, шилдэг багш шалгаруулах зорилгоор орос хэлний мэргэжлийн ур чадварын уралдааныг 10 сарын 31-ний өдрөөс 11 сарын 18-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар явуулж, шилдэг хөтөлбөр, хичээл шалгаруулах ур чадварын уралдаанд 17 багш ур чадвараа сорин оролцож, 14-р сургуулийн багш М.Бямбасүрэн тэргүүн байр, 5-р сургуулийн багш Р.Лхагвамаа, 3-р сургуулийн багш Н.Маралмаа, Ш.Хүрэлбаатар, Л.Эрдэнэцэцэг нарын хамтын хичээл удаах байруудад шалгарсан бол шилдэг багшаар лаборатори 8-р сургуулийн багш Д.Дэлгэрмаа тэтгэлэгт хамруулсан сурагчдын тоо, хөтөлбөрийн судалгаа, мэргэжлийн ур чадвараар манлайлан шалгарлаа. Орос хэлний төвөөс аймгийн багш нарын мэргэжил, арга зүйг сайжруулахад анхаарч,илтгэлийн уралдааныг 6, ур чадвар, хичээлийн хөтөлбөрийн уралдааныг 5 жилээ тасралтгүй явуулснаар тодорхой амжилтад хүрч байна. Тухайлбал, энэ онд аймгийн гадаад хэлний буюу англи, орос хэлний багш нарын “Би багш” уралдаанд арга зүйн илтгэл, хичээл заалтаар орос хэлний багш С.Оюунцэцэг, Б.Нарантуяа, Г.Цогтбаяр нар тэргүүлсэн байна.
Танин мэдэхүйн тэмцээн
Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны 63 дахь жилийн ажлын хүрээнд багш оюутны орон судлалын мэдлэгийг өргөжүүлэх, 2+2 хөтөлбөрийн хэрэгжилт, орос хэл сурах идэвх сонирхлыг дэмжих зорилгоор ММТ-1, ММТ-2 ангийн оюутны дунд Орос хэл соёлын өдөрлөг, танин мэдэхүйн тэмцээнийг 11 сарын 29-ны өдөр зохион байгууллаа.
Тэмцээнийг 19-р сургуулийн багш Аюшеева Д.Р., 4-р сургуулийн багш Г.Сарантуяа, багш Ч.Лхагвасүрэн, Ц.Нямхүү нар чиглүүлж, 2 ангийн 26 оюутан 4 баг бүрдүүлэн оролцож, “Ясно, понятно” баг тэргүүн байр, “Идеальный микс” дэд байр, “Работа за еду”, “Я не могу вспомнить” багууд гутгаар байр эзэллээ.
Тэмцээний үеэр ААҮА-ны дарга Д.Мөнхсайхан оюутнуудтай ЗХУ-ын Свердловск, одоогийн Екатеринбург хотод суралцаж байх оюутан ахуй үеийн дурсамж, нөхөрлөл найрамдлын талаар сэтгэгдлээ хуваалцан, “Найрамдал” дууг дуулж, амжилт хүслээ.
Найрамдлын хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд зохион байгуулсан цуврал үйл ажиллагаанд амжилттай оролцож байр эзэлсэн багш, оюутныг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн зүгээс өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулан шагналаа.
Тэмцээнийг америк багш Финли Роулз шүүж, дүгнэв