“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХЭМАБ-ын бодлогыг хэрэгжүүлэх, Байгууллагын соёлыг төлөвшүүлэх, ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо-Шаардлага ISO 45001:2018 стандартыг амжилттай хэрэгжүүлэх, Анхан дунд шатны удирдах ажилтнуудыг орлож, хавсарч ажиллах ажилчдын ХЭМАБ-ын чиг үүрэг хэрэгжүүлэх чадамжтай болгох зорилгоор ХЭМАБ-ЫН МАНЛАЙЛАЛ сургалтыг 2023 оны 11 сарын 20-21, 2023 оны 11 сарын 22-23, 11 сарын 28-29 өдрүүдэд 3 удаа зохион байгуулж нийт 17 бүтцийн нэгжийн 75 ажилтан хамрагдлаа.
Чадамж нэмэгдүүлэх энэхүү сургалт агуулгын хувьд хандлага суурьтай хичээлийг 31%, мэдлэг олгох хичээлийг 61% хувь, чадвар олгох хичээлийг 8 % олголоо. Цаашид энэхүү сургалтыг үргэлжлүүлэн явуулах нь үр дүнтэй байна гэдгийг суралцагчдын санал асуулгын үр дүн илэрхийлж байна.