Чанарын хяналтын хэлтэстэй хамтран Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартын танилцуулах сургалтыг цахим, танхим хосолсон хэлбэрээр 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Сургалтад үйлдвэрийн 45 бүтцийн нэгжийн 415 ажилтан Google classroom ангид хуваагдан хамрагдаж байна.
Сургалтад дараах багш нар хичээл заав.
- Т.Сосорбарам, МУИС, УА-ийн профессор, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D), Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), ISO 9001 стандартын олон улсын аудитор, Монголын стандартын холбооны тэргүүн
- Ц.Эрдэнэбаяр, Сургагч багш, тэргүүлэх аудитор
- П.Баянмөнх, ЧХХ-ийн стандарт, чанарын тэргүүлэх мэргэжилтэн, тэргүүлэх аудитор, доктор (Ph.D)
- Б.Чанцалмаа, ЧХХ-ийн бүтээмж, инновацийн мэргэжилтэн, доктор (Ph.D)
- Б.Золжаргал, ЧХХ-ийн тоног төхөөрөмжийн засварчин, сургагч багш
- О.Ганзориг ЧХХ-ийн ажилтан, сургагч багш
- С.Дүүриймаа Хүний хөгжлийн төвийн мэргэжилтэн, сургагч багш