Чанарын хяналтын хэлтэстэй хамтран “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2018 (ISO/IEC 17025:2017)”, “Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага MNS ISO/IEC 17020:2013 (ISO/IEC 17020:2012)“ стандартуудын дотоод аудитын сургалтыг цахим, танхим хосолсон хэлбэрээр 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 24-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Чанарын хяналтын хэлтэс, Судалгаа шинжилгээний хүрээлэн, Дулааны цахилгаан станц, Механикийн хэлтэс, Спорт цогцолбор, Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтэс, Ус хангамжийн цех, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль зэрэг цехүүдийн нийт 46 ажилтан хамрагдсан.
Сургалтад дараах багш нар хичээл зааж, зөвлөгөө хийв.
- С.Ганцэцэг, Олон улсын үнэлгээний аудитор
- Д.Оюунчимэг, Монгол улсын зөвлөх инженер, үнэлгээний тэргүүлэх аудитор