Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

АНГЛИ ХЭЛНИЙ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ МЭТГЭЛЦЭЭН

Өсвөр насныхны ОУ-д өрсөлдөх чадварыг  нэмэгдүүлэх, ирээдүйд нь  бэлтгэх зорилгоор улсын хэмжээнд зохиодог англи хэл дээрх мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 12 дугаар сарын 16-17 -ны өдрүүдэд  Улаанбаатар хотод зохиогдлоо. Манай Ахлах сургуулийн баг нийт 24-н багаас шилдэг 12-т шалгаран амжилттай ахиуллаа.  Энэ удаагийн мэтгэлцээнд УБ хотын ОУ-н хөтөлбөртэй 21 сургууль, хөдөө орон нутгаас 4-н сургууль оролцлоо.

Мэтгэлцээнд 10 дугаар ангийн сурагч Х.Бегарис, Б. Авирмэд, 11-р ангийн сурагч З. Сод-Эрдэнэ, С. Содбилэг,  Ц. Мөнхзаяа нар маш амжилттай оролцлоо.

Энэ нийтлэлийг хуваалцах :