Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO 9001:2015 стандартын хэрэгжүүлэх арга зүй сургалт зохион байгууллаа.

Чанарын хяналтын хэлтэстэй хамтран Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартын хэрэгжүүлэх арга зүй сургалтыг цахим, танхим хосолсон хэлбэрээр 2023 оны 12 дугаар сарын 13-наас 20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтаар:

  • Бизнес төлөвлөгөө боловсруулах журам, Менежментийн тогтолцоонд удирдлагын дүн шинжилгээ, үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгуулах журмыг нэгтгэх хэлэлцүүлэг хийж,  санал авах   
  • Чанарын менежментийн тогтолцооны мониторинг, хэмжилт, анализ, үнэлгээний журмын хэлэлцүүлэг хийж, Нэгдсэн менежментийн тогтолцооны шаардлагад нийцүүлэн боловсруулах саналыг хэлэлцэв. 

Бүх хичээл, холбогдох дүрэм, журам, материалуудыг Google classroom ангид байршуулсан нь ажилтнууд хичээлээ хүссэн цагтаа уншиж судлах, дасгалууд ажиллах боломжтой. Энэ нь сургалтын үр дүнг сайжруулах, ажилтнууд мэдлэгээ байнга бататгах давуу талыг олгож байна.  

Сургалтад үйлдвэрийн 45 бүтцийн нэгжийн 175 ажилтан  хамрагдаж байна. 

Сургалтад дараах багш нар хичээл заав.

  • Т.Сосорбарам, МУИС, УА-ийн профессор, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D), Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), ISO 9001 стандартын олон улсын аудитор, Монголын стандартын холбооны тэргүүн 
  • Ц.Эрдэнэбаяр, ISO 9001 стандартын сургагч багш, тэргүүлэх аудитор
  • П.Баянмөнх, ЧХХ-ийн стандарт, чанарын тэргүүлэх мэргэжилтэн, тэргүүлэх аудитор, доктор (Ph.D)
  • Б.Золжаргал, ЧХХ-ийн тоног төхөөрөмжийн засварчин, ISO 9001 стандартын сургагч багш 
  • О.Ганзориг ЧХХ-ийн ажилтан, ISO 9001 стандартын сургагч багш
  • Б.Энхтуул СШХ-ийн хүний нөөцийн мэргэжилтэн-бичиг хэргийн ажилтан, ISO 9001 стандартын сургагч багш 
  • С.Дүүриймаа Хүний хөгжлийн төвийн мэргэжилтэн, ISO 9001 стандартын сургагч багш

Энэ нийтлэлийг хуваалцах :