Монгол Улсад орчин цагийн Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 101 жилийн ой энэ өдөр тохиож байна.
Улс орныхоо эдийн засгийг бүхий л чадлаараа үүрч яваа уул уурхай, эрдэс баялгийн салбарынхан, тэр дундаа стратегийн чухал ач холбогдолтой орд газруудыг эзэмшигч “Эрдэнэс Монгол” нэгдлийн халуун бүлд багтдаг нийт 18.000 гаруй ажилтан албан хаагч, үе үеийн уурхайчид Та бүхэндээ баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Уурхайчдын яруу алдар мөнхөд бадартугай!