Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

“ЭРДМИЙН БАЯР” ХҮНДЭТГЭЛ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын 25 дахь төгсөлтийн “Эрдмийн баяр” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 01 дүгээр сарын 19-ний өдөр ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.

“Эрдмийн баяр” төгсөлтийн үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор (Ph.D) Г.Ёндон, ХНЗХ-ийн дарга, бизнесийн удирдлагын ухааны доктор (Ph.D) О.Отгонбаяр, НХА-ны дарга Д.Өнөбөт, ХАТА-ны дарга Д.Эрдэнэбат, Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор, Захирагчийн албаны дарга Б.Одгэрэл болон  эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар,  эцэг эхийн төлөөлөл оролцов.

Баярын үйл ажиллагааг сургуулийн захирал, доктор (Ph.D) Д.Зоригтхүү нээж үг хэллээ. 2023 оны 05 дугаар сард Кембрижийн олон улсын сургуулиар бүртгэгдэж, Кембрижийн хөтөлбөрөөр сургалт явуулах тусгай зөвшөөрлийг албан ёсоор авсан. Мөн  5 дугаар сард Японы Коосэн хөтөлбөрөөр сургалт явуулах эрх авч анхны элсэлтээ механик, цахилгаан, химийн инженерчлэл 3 хөтөлбөрөөр авсан хичээлийн жил болж байна. Олон улсын хөтөлбөрөөр сургалт явуулах эрх авах, бакалаврын сургалтын 2 хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэхэд хүчин чармайлт гарган ажилласан багш, ажилчид, бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн үйлдвэрийн удирдлагууд болон хамтран ажилласан цехүүдийн удирдлагуудад талархал илэрхийлье.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор (Ph.D) Г.Ёндон мэндчилгээ дэвшүүлж, Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр 3,72 үнэлгээний голч дүнтэй ШУТИС-ийн Шилдэг төгсөгч Т.Абылайд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах батламж, ШУТИС-ийн шилдэг төгсөгчийн батламжийг тус тус гардуулж, дурсгалын зүйл хадгалуулав.

Энэ хичээлийн жилийн намрын улиралд ШУТИС болон МУИС-ийг магистрын 9 хөтөлбөрөөр 39, бакалаврын 7 хөтөлбөрөөр 36 нийт 75 төгсөгч нэг дор дипломоо гардан авч байгаа нь Эрдмийн баярын онцлог байлаа.

 

Энэ нийтлэлийг хуваалцах :