Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

Цахилгаан хангамжийн улсын VII олимпиад амжилттай явагдаж өндөрлөлөө.

Цахилгаан хангамжийн улсын VII олимпиад 01 сарын 19-20 ны өдрүүдэд ШУТИСын харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжитЭрдэнэт цогцолбордээд сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Олимпиадад ШУТИСЫН харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Эрдэнэт цогцолбор дээд сургууль ШУТИСГУУС, ШУТИСЫН харьяа ДАРХАНЫ ТEХНОЛОГИЙН СУРГУУЛЬ, Teхник тeхнологийн дээд сургууль, ХААИС  гэсэн 5 их, дээд сургуулийн 9 баг оролцлоо.Олимпиадад оролцогчид.

  • Онолын тэмцээн
  • Бодлогын тэмцээн
  • Симуляцийн тэмцээн 
  • Ур чадварын тэмцээн гэсэн 4 даалгавар гүйцэтгэн мэдлэг чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдлөө.

Олимпиадад оролцогчдыг 2 төрлөөр байр эзлүүлэн шагнаж урамшууллаа.

 

Олимпиадад хувийн амжилтаар

I байр Тeхник тeхнологийн дээд сургуулийн оюутан Г.ЭнхАмгалан

II байр Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн ЦСА-3 ангийн оюутан Л.Шинэхүү

III байр Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн ЦСА-2 ангийн оюутан У.НандинЭрдэнэ 

 

Багийн дүнгээр 

I байр Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн I баг

II байр Тeхник тeхнологийн дээд сургуулийн II баг

III байр Тeхник тeхнологийн дээд сургуулийн I баг тус тус шалгарлаа.

 

Олимпиадад амжилттай оролцсон оюутнууд болон эрдэмтэн багш нартаа цаашдын хичээл сурлага, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсье.

Энэ нийтлэлийг хуваалцах :