Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Нийгмийн ухааны салбарын “Эрдмийн чуулган” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.

 “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн Нийгмийн ухааны салбарын “Эрдмийн чуулган” эрдэм шинжилгээний хурал 2024 оны 03-р сарын 22-ны өдөр хичээлийн 1-р байрны Лекцийн танхимд зохион байгуулагдлаа.  

2007 оноос хойш 25 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү хуралд нийт 7 илтгэл хэлэлцэгдэж:

Оюутны төрөлд:

Тэргүүн байр – “Өсвөр насны суралцагчдыг үе тэнгийнхний дээрэлхэлтээс сэргийлэх асуудал” сэдэвт илтгэлээр АХБ – 4 ангийн Б.Даариймаа, Г.Шийрэвдулам нар /Удирдагч багш: Н.Амаржаргал, доктор (Ph.D)/

Багшийн төрөлд:

Тэргүүн байр – “Өсвөр насны хүүхдийн гэр бүлийн дасан зохицох чадвар, нэгдэл нягтралыг судалсан нь” сэдэвт илтгэлээр Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш Б.Уламбаяр, магистр тус тус эзэллээ.

Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг сургуулийн веб хуудсанд байршуулах бөгөөд албан ёсны “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д хэвлүүлж, нийтийн хүртээл болгоно.

Илтгэл хэлэлцүүлсэн нийт оюутан багш нартаа эрдэм судлалын их үйлст нь амжилт хүсье.

 

Энэ нийтлэлийг хуваалцах :