Эрдэнэт цогцолбор дээд сургууль

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛЫГ ТАНИУЛАХ, ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР НИЙТ ОЮУТАН СУРАЛЦАГЧ БОЛОН БАГШ АЖИЛЧИД ОРОЛЦЛОО.

Орхон аймгийн онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 04/11 дугаар бүхий албан мэдэгдлийн дагуу дараах арга хэмжээг зохион байгуулж явууллаа. Үүнд:

  1. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгож, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан, томилгоожуулалтыг тодотгон ажиллаа.
  2. Мэргэжлийн ангийн гамшгийн үед ашиглах багаж хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж баталгаажуулсан.
  3. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08 захирамжаар баталсан хүн нэг бүрийн анхан шатны тусламжийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалтын иж бүрдлийг шалгаж, зохих түвшинд ханган ажиллаа.
  4. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар хичээлийн 2-р байрны нийт оюутнуудад Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Б.Ганзоригоор сургалт, лекц уншсан.
  5. 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан сургалтын үеэр зарлан мэдээллийн дохиогоор ажиллахдаа “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмийг сануулсан.
  6. Жижүүрүүд түгшүүрийн дохиогоор аваарийн хаалга онгойлголоо.
  7. 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Онцгой байдлын газрын 71101 дугаарт зарлан мэдээлэл, сургуулилтын оролцооны талаарх мэдээг өгсөн болно.
  8. Гэрээт гал түймэр унтраах, аврах 58-р ангийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Х.Ганбат хяналт тавин ажилласан.

 

Энэ нийтлэлийг хуваалцах :