Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

“EIT-Эрдэмтдийн индэр” цуврал нээлттэй хэлэлцүүлэг 2024 оны 03 сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь багш судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг сайжруулах, харилцан туршлага солилцох зорилгоор “Эрдэмтдийн индэр” цуврал нээлттэй хэлэлцүүлэг тогтмол зохион байгуулдаг бөгөөд 2024 оны анхны хэлэлцүүлэг 2024 оны 03 сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн нээлттэй хэлэлцүүлэгт АНУ-ын Өмнөд Дакота мужийн Уул уурхай, технологийн сургуулийн доктор (Ph.D) Д.Батцэнгэл “Орхон голын урсац ба уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа”, ОХУ-ын Эрхүүгийн Үндэсний Их Сургуулийн докторант Б.Нямбат “Ашиглалтын нөхцөлд автомашины амортизаторыг оношлох хүчний арга” сэдэвт судалгааны ажлыг  тус тус хэлэлцүүлэв.

Судлаачид судалгааны ажлын арга зүй, үр дүнгээ танилцуулж, докторын судалгаа хийх явцад тулгарч байсан бэрхшээл, сорилтуудын талаар харилцан ярилцаж, туршлага солилцсон, үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.

 

Энэ нийтлэлийг хуваалцах :