Эрдэнэт цогцолбор дээд сургууль

Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн хөтөлбөр сурталчлах долоо хоногийн үйл ажиллагаа амжилттай явагдлаа

“Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн 7 хоног” тэнхимийн хөтөлбөр сурталчлах нэгдсэн арга хэмжээг 04 сарын 15-наас 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

ДАВАА:

  • 04 сарын 15-ны өдөр “Гадаад хэлний орчуулга” хөтөлбөрийн 1-р дамжааны оюутнууд хөтөлбөрийн танилцуулга хийж, орчуулгын бүтээл, дадлага ажлын бүтээлийн сан болон фото зургийн үзэсгэлэн гаргав. Мөн оюутнуудын дунд үг хэллэг орчуулах, үгийн утга таах, үсэглэх тэмцээнийг зохион явууллаа.

МЯГМАР: 04 сарын 16-ны өдөр

  • “Багш, гадаад хэлний боловсрол (англи хэл)” хөтөлбөрийн 2-р дамжааны оюутнууд англи хэлний толь бичиг, орчуулгын ном зохиолын үзэсгэлэн, оюутнуудын дунд асуулт хариултын хөгжөөнт тэмцээн зохион байгууллаа. Хөгжөөнт тэмцээнд УУЦТТА-1 ангийн оюутан Н. Пүрэвбаяр, Санхүү-2 ангийн Б.Баттулга нар түрүүлсэн байна.
  • Тэнхимийн нийт оюутнуудын дунд “My dream travel” ханын сонин бүтээх, англиар илтгэх тэмцээн зохион байгуулав. Тус тэмцээнд нийт 18 оюутан бүтээлээ ирүүлж, 15 оюутан илтгэл тавьж, АХБ-4 ангийн оюутан Б.Очирбат 1-р байр, АХБ-4 ангийн оюутан Э.Ундармаа 2-р байр, ГХО-1 ангийн оюутан Хүрэлцэцэг 3-р байр эзэлжээ.

ЛХАГВА:

  • 04 сарын 17-ны өдөр “Мини-TOEFL” уралдааныг зохион байгуулав. Инженерийн болон нийгмийн ухааны салбарын 17 оюутан сонсох, унших чадвар болон хэлзүйн дүрмийн мэдлэг шалгасан 3 хэсгээс бүрдсэн ITP TOEFL стандарт тест өгч, мэдлэг, оюунаа сорилоо.
  • Мөн тус өдөр “Миний мэргэжил-багш” заах арга, ур чадварын уралдааныг 2 үе шаттай зохион байгуулж, тус уралдаанд АХБ-4 ангийн оюутан Б.Очирбат 1-р байр,  МХУЗБ-3 ангийн оюутан Ц.Орхончимэг 2-р байр  эзэлсэн байна.

ПҮРЭВ

  • 04 сарын 18-ны өдөр МХУЗ-3 ангийн оюутнууд хөгжөөнт тэмцээн, “Чимээ” апп- аар монгол бичгээр хурдан зөв бичих уралдаан, I дамжааны оюутнуудын дунд ”Тунгаамал” уралдааныг зохион явуулав.

БААСАН

  • 04 сарын 19-ний өдөр Аугаа Их Эх орны дайны ялалтын 79 жил, Халх голын ялалтын 84 жилийн ойг угтан “Эх оронч үзэл, үндэсний бахархал” сэдэвт уулзалтыг ОШУСТ-ийн Орхон аймаг дахь Орос хэлний салбар төвөөс Орхон аймгийн Цэргийн штабтай хамтран зохион байгууллаа. Тус уулзалтад 84 оюутан хамрагдаж, хамтын ялалтын үнэ цэнийг ойлгуулсан түүхийн үнэн бодит мэдээллийг авлаа.

БЯМБА

  • 04 сарын 20-ны өдөр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Их Британи, Америк судлалын тэнхимээс англи хэлний сургалт явуулдаг төрийн болон хувийн их, дээд сургуулиудын англи хэлний мэргэжлийн ангийн оюутнуудын дунд байгуулагдсан “Англи хэлний улсын XXVI олимпиад” -д “Багш, гадаад хэлний боловсрол (англи хэл)” хөтөлбөрийн 6 оюутан амжилттай оролцлоо.

Энэ нийтлэлийг хуваалцах :