Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

Электроникийн улсын XX олимпиадыг 2024 оны 04 дүгээр сарын 26-27 -ны өдрүүдэд “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр амжилттай зохион байгууллаа.

Тус олимпиад нь электроникийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, оюутнуудын сурах эрмэлзлэлийг дээшлүүлэх, электроникийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон их дээд сургуулиудын хамтын ажиллагааг сайжруулах, электроникийн мэргэжлийг сурталчлах зорилготой билээ.

Энэ жилийн олимпиадын дадлагын даалгаварт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ -ын хүдэр баяжуулах технологийн процессын нэгэн хэсэг болох зэсийн баяжмал дамжуулах танкны автоматжуулалтыг хийх даалгавар оруулснаараа онцлог байлаа.

Олимпиадад нийт 6 сургуулийн 9 баг оролцсоноос багийн дүнгээр

  • Тэргүүн байрыг МУИС- МТЭС сургуулийн 1-р баг
  • Дэд байрыг ШУТИС- МХТС сургуулийн 1-р баг
  • Гуравдугаар байрыг ШУТИС- МХТС сургуулийн 2-р баг
  • Тусгай байрыг МУИС- МТЭС сургуулийн 2-р баг. ШУТИС- ЭХС. ШУТИС- ЭЦДС -багууд тус тус эзэллээ.

Олимпиадад нийт 6 сургуулийн 45 оюутан оролцсоноос хувийн дүнгээр

  • Тэргүүн байрыг МУИС-МТЭС-ийн оюутан Х.Тэнгисболд
  • Дэд байрыг ШУТИС-МХТС-ийн оюутан Г.Төгсжаргал
  • Гуравдугаар байрыг  МУИС-МТЭС-ийн оюутан С.Самданжамц
  • Тусгай байрыг ШМТК -ын оюутан А.Бэлгүдэй, ШУТИС-МХТС-ийн оюутан О.Төгөлдөр нар тус тус эзэллээ.

Электроникийн улсын XX олимпиадыг UNITEL ХХК ивээн тэтгэж тус компанийн Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Цэцэг-Эрдэнэ, М.Алтантулга нар хүрэлцэн ирж

Багийн төрлийн шагнал:

1.     1-р байр баг дунд нь 1.500.000₮-ийн мөнгөн шагнал, гарын бэлэг, ажлын санал бүхий пайз

2.     2-р байр баг дунд нь 1.000.000₮-ийн мөнгөн шагнал, гарын бэлэг, ажлын санал бүхий пайз

3.     3-р байр баг дунд нь 500.000₮-ийн мөнгөн шагнал, гарын бэлэг, ажлын санал бүхий пайз

Ганцаарчилсан төрлийн шагнал:

Эхний 3 байрт Тусгай гарын бэлэг гардууллаа.

Мөн MOXA ENGINEERING ХХК -ийн зүгээс хувийн төрөлд тусгай байр эзэлсэн 2 оюутанд мөнгөн шагнал, гарын бэлэг, өргөмжлөл ажилд орох урилга тус тус гардууллаа.

Электроникийн улсын XX олимпиадын ивээн тэтгэгчээр дэмжин ажилласан UNITEL ХХК, MOXA ENGINEERING ХХК -ийн хамт олондоо талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.

Олимпиадын зохион байгуулагчаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхим ажиллаа.

Энэ нийтлэлийг хуваалцах :