Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн дэргэдэх “Амьдрал бол аялал” клубийн ээлжит аялал амжилттай зохион байгуулагдлаа

“Амьдрал бол аялал” клубийн ээлжит тойрон аяллыг багш Ж.Эрдэнэзулын санаачилгаар “Бороогоулд” ХХК,  “Цемент шохой” ХХК-тай харилцан тохиролцож, ахмад багш Б.Мажинбуу удирдаж, клубийн тэргүүн Э.Ганцэцэг нар 2024 оны 4 сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

Тус аяллыг “Мянга сонсохоор нэг үз” уриан дор оюутны онолын мэдлэгийг бататгах, үйлдвэрийн технологийн практик ажиллагааг ойлгох, дипломын сэдвийг олоход дэмжлэг үзүүлэх, ажлын байрны баримжаа олгох зорилгоор уул уурхайн тэнхимийн ашигт малтмалын баяжуулалтын технологи ангийн 1-3 курс, политехник коллежийн баяжуулалтын техникч ангийн 1-2 курсээс нийт 37 хүний бүрэлдэхүүнтэйгээр хамрагдсан байна.

Энэ нийтлэлийг хуваалцах :