Эрдэнэт цогцолбор их сургууль

 Утас: (976) 75773415
Сургалтын албаны утас:  (976) 75773318
Цахим шуудан: info@eit.edu.mn

Орчуулгын уралдаан боллоо

Орчуулгын уралдаан боллоо

“Эрдэнэт цогцолбор” Дээд сургуулийн Хүмүүнлэгийн ухааны тэнхим сурталчлах 7 хоногийн хүрээнд Англи хэлний багшийн ангийн оюутнууд орчуулгын ур чадвараараа өрсөлдөв. Тэд танин мэдэхүйн бичвэр, богино хэмжээний шүлэг орчуулав. Нэгдүгээр байрыг оюутан О. Буянзаяа, хоёрдугаар байрыг оюутан А. Лхагвадолгор, гуравдугаар байрыг Ш. Энхжин, М. Буянжаргал нар тус тус эзлэв. Энэ хичээлийн жилд эдгээр оюутан Англи хэлний орчуулга хичээл судалж байгаа бөгөөд багаараа болон ганцаарчлан хүүхдийн уран зохиолын ном орчуулсан болно. Оюутнуудынхаа хичээл сурлагад их амжилт хүсье!

Энэ нийтлэлийг хуваалцах :