Эрдэнэт цогцолбор их сургууль

“Үсэглэлийн аварга” шалгаруулах тэмцээн боллоо.

2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагааны зураглал

Үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан номын сангаас  ахлах сургуулийн сурагчид болон Коосэн хөтөлбөрийн оюутнуудын дунд “Үсэглэлийн аварга” шалгаруулах тэмцээнийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

            Тэмцээнд лицей ахлах сургуулийн 5 баг оролцож, тэмцээний шүүгчээр ахлах сургуулийн багш Туул, хүмүүнлэгийн ухааны тэнхмийн багш Б.Өлзийлхагва нар ажилласан.

            Тэмцээнд багийн бүх гишүүд үг үсэглэх, багаараа монгол бичгээр зөв сайхан бичих, хөгжөөн дэмжигчээс багтаа оноо шүүрэх зэрэг төрлөөр амжилттай өрсөлдлөө.

            Тэмцээний 1 дүгээр байрт 9 дүгээр анги

                                    2 дугаар байрт Коосэн хөтөлбөрийн оюутнууд

                                    3 дугаар байрт 10 дугаар ангийн сурагчдын баг шалгарсан байна. 

Энэ нийтлэлийг хуваалцах :