Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

ӨВӨР МОНГОЛЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр Өвөр Монголын Багшийн их сургуулийн Олон Улсын оюутан солилцооны сургуулийн захирал профессор Haiyan Wu, дэд захирал Yuefeng Zheng, Төрийн захиргааны сургуулийн захирал профессор Yongming Wang, Аялал жуулчлалын сургуулийн захирал доктор Ph.D., профессор Sulonggaowa нар 2024 оны 05 сарын 21-ний өдөр зочиллоо.

Уулзалтын үеэр Хятад хэлний сургалт явуулах, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистр, докторын түвшний сургалтын хөтөлбөрт 100% хөнгөлөлттэй элсэн суралцах болон багш оюутнуудыг богино хугацааны Хятад хэлний сургалтад суралцуулах боломжийн талаар санал солилцлоо.

Энэ нийтлэлийг хуваалцах :