ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо-Шаардлага, хэрэглэх зааварын хамт MNS ISO 45001:2018 (ISO 45001:2018) стандартыг амжилттай хэрэгжүүлэх, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ХЭМАБ-ын бодлогыг ойлгох, тайлбарлах, хэрэгжүүлэх чадамж эзэмших, Удирдлагын ХЭМАБ-ын манлайлах чадамжийг дээшлүүлэх зорилгоор “Дээд удирдлагын ХЭМАБ-ын манлайлал” сургалтыг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдрүүдэд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Сургалтаар ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандартыг хэрэгжүүлэх ХЭМАБ-ын бодлогыг тайлбарлах, ХЭМАБ-ын манлайлал, манлайлах аргуудаас суралцлаа.