Эрдэнэт цогцолбор их сургууль

 Утас: (976) 75773415
Сургалтын албаны утас:  (976) 75773318
Цахим шуудан: info@eit.edu.mn

“ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” ДЭЭД СУРГУУЛИЙН ШИНЭ УДИРДАХ ЗӨВЛӨЛ АНХДУГААР ХУРАЛДААНАА ХИЙЛЭЭ.

“ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” ДЭЭД СУРГУУЛИЙН ШИНЭ УДИРДАХ ЗӨВЛӨЛ АНХДУГААР ХУРАЛДААНАА ХИЙЛЭЭ.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн шинэчилсэн Удирдах зөвлөлийн анхдугаар хурал 2024 оны 05 сарын 31-ний өдөр Эрдэнэт хотноо боллоо.

Удирдах зөвлөлийн хуралд ШУТИС-ийн ректор Т.Намнан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга М.Мэндбаяр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Стратеги, хөгжлийн бодлогын газрын дарга П.Энхбат, Их, сургуулиудын хөрөнгийн менежментийн төв ТӨҮГ-ын захирлын үүрэг гүйцэтгэгч Ш.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор Л.Баяр-Эрдэнэ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч Г.Сайн-Итгэл,  “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн СШУТ-ийн ахлах багш Б.Оюун, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн СШУТ-ийн багш Д.Цэгмид, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн СМТ-ийн ахлах багш Б.Батгэрэл ,“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Оюутны зөвлөлийн дарга Л.Ёндонпэрэнлэй нар танхим болон цахимаар оролцлоо.  

Хурлын эхэнд БШУ-ны сайдын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/188 дугаар тушаал, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/230 дугаар тушаалыг тус тус танилцуулав. 

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн шинэчилсэн Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаанд гишүүдийн 100 хувийн саналаар Удирдах зөвлөлийн даргаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, удирдах зөвлөлийн дэд даргаар ШУТИС-ийн ректор Т.Намнан нарыг тус тус  сонгож, нарийн бичгийн даргаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Сургалтын албаны дарга Д.Болор-Эрдэнийг томилж, баталсан.

              Хурлаар хэлэлцэх асуудлыг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү танилцуулж, хэлэлцүүлснээр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх хяналтын тоо, 2024-2025 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлбөрийн болон бусад үйлчилгээний төлбөрийн тариф, 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд хөлсөөр ажиллах гэрээт багш, ажилтнуудын кредитийн тооцоо, хичээлийн нэрсийг баталж, дэмжсэн байна.    

Энэ нийтлэлийг хуваалцах :