Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” ДЭЭД СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД БҮГД НАЙРАМДАХ СЛОВАК УЛСЫН КОШИЦЕ ХОТОД БОЛЖ БУЙ “DIGITAL MOVE” ТӨСЛИЙН СУРГАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилттэй дээд боловсролын “Digital Move” төслийг Монгол улсын 3 сургууль, Бүгд найрамдах Франц улсын 1, Словак улсын 1, Вьетнам улсын 7 их сургуультай хамтран хэрэгжүүлж байна. 

Энэхүү төслийн 3 дахь сургалт Бүгд найрамдах Словак Улсын Кошице хотноо 2024 оны 06 сарын 10-14-ны өдрүүдэд болж байна. Тус сургалтад “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Захирал Д.Зоригтхүү Ph.D, Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор А.Түвшинжаргал, Ахлах багш Ж.Мөнхбат нар оролцохоос гадна төслийг хамтран хэрэгжүүлэгч Монголын их, дээд сургуулиудын төлөөлөл хамрагдаж байна. 

Уг сургалтаар Дээд боловсрол, судалгаанд дижитал өөрчлөлтийн нөлөө болон Европын цахим инновацын төвтэй танилцах, Олон улсын хамтын ажиллагаа, Нийгэмшүүлэх ба ажил эрхлэлтийн талаар суралцах зорилготой юм.

Энэ нийтлэлийг хуваалцах :