Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

“ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” ДЭЭД СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯР БОЛЖ БАЙНА

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын 25 дах удаагийн төгсөлтийн  “Эрдмийн баяр”-ын үйл ажиллалаа 2024 оны 06-р сарын 18-ны өдөр буюу өнөөдөр ёслол төгөлдөр болж байна.

Тус сургуульд Инженер технологи чиглэлийн Мэдээллийн технологи, Цахилгаан системийн автоматжуулалт, Авто инженерчлэл, Уул уурхайн ашиглалтын технологи, Ашигт малтмалын баяжуулалтын технологи, Уул уурхайн машин тоног төхөөрөмж, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, Нийгмийн ухааны чиглэлийн Санхүү, Нягтлан бодох бүртгэл, Багш-гадаад хэлний боловсрол /Англи хэл/ мэргэжлээр суралцсан нийт 166 суралцагч бакалавр, магистрын сургалтыг амжилттай төгсөн бакалавр, магистрын зэргийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авч байна.   

Энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр төсөгчдөдөө хандаж ЭЦДС-ийн захирал доктор Д.Зоригтхүү,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал доктор Г.Ёндон, ШУТИС-ийн ректор доктор, профессор Т.Намнан, ШУТИС-ийн БАТС-ийн захирал доктор, профессор Г.Баттүвшин нар баяр хүргэж, сургамжийн үг хэлж, цаашдын ажил, амьдралд нь өрнүүх их амжилтыг хүсэн ерөөлөө.

Уг “Эрдмийн баяр”-т “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал, удирдлагууд, ШУТИС-ийн захирлууд болон ЭЦДС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, багш ажилтанууд  уригдан ирж оролцож байна.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг сурлагаараа манлайлан төгссөн шилдэг тэргүүний төгсөгчдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах БАТЛАМЖ гардуулдаг уламжлалтай билээ. Энэ удаагийн төгсөлтөөс Мэлээллийн технологи мэргэжлээр төгссөн А.Жаргалмаа, Уул уурхайн машин тоног төхөөрөмж мэргэжлээр төгссөн У.Билгүүн, Б.Батсанаа, Б.Одгэрэл,  С.Төгстөгөлдөр, Ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлээр төгссөн П.Номин-Эрдэнэ, О.Мөнхсолонго нар БАТЛАМЖ гардан авсан баярт мөчийг эрдэмтэн багш нар, анги хамт олон, найз нөхөд, гэр бүлийхнийхээ сэтгэлийн баяр, итгэл дүүрэн амжилт хүссэн халуун алга ташилтан дор гардан авлаа.   

Суралцах хугацаандаа сурлага, хөдөлмөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа  амжилт гаргаж бусдыгаа манлайлсан Мэдээллийн технологи мэргэжлийн төгсөгч А.Жаргалмаа ШУТИС-ийн “Шилдэг төгсөгч”-өөр шалгарч өргөмжлөл гардан авлаа.

ЭЦДС-ийн харъяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 12-р ангийг 28 сурагч, 9-р ангийг 32 сурагч тус тус амжилттай төгсөж буй баярт мөч давхцахын зэрэгцээ 12-р ангиа амжилттай төгссөн сурагчдаас цаашид өөрийн сургуульдаа үргэлжлүүлэн суралцах хүсэлтээ иэлрхийлээд байна.

ШУТИС-ийн шилдэг төгсөгч Мэдээллийн технологийн төгсөгч А.Жаргалмаа сургууль хамт олонд талархаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Нягтлан бодох бүртгэлийн магистрын төгсөгч Г.Цэвэгсүрэн  төгсөгчийн тангараг уншлаа.

          Эрдэм номын их санд аялж ихийг бүтээх чин хүсэл өвөртлөн төгсч буй эрхэм хайрт төгсөгчиддөө халуун баяр хүргэж, ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.

Энэ нийтлэлийг хуваалцах :