Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

“EIT – Эрдэмтдийн индэр” семинар болов.

2024-2025 оны хичээлийн жилийн “EIT – Эрдэмтдийн индэр” семинарын эхний дугаарт Японы Акита мужийн Их Сургууль ба ЭЦДС-ийн эрдэмтэн судлаачид оролцож, илтгэл хэлэлцүүлэв. Биологи, байгаль орчны шинжлэх ухааны тэнхимийн профессор Мията Наоюки (PhD) “Усан орчны бичил биетний экологи, түүнийг ус цэвэршүүлэх ба ховор металлын нөөцийг илрүүлэхэд ашиглах нь”, профессор Ишикава Юүичи (PhD) “Байгаль орчныг цэвэршүүлэх, хөрсний нөхөн сэргээлт” сэдвээр өөрсдийн хийсэн судалгааны ажлын үр дүнгээс танилцуулав. ЭЦДС-ийн судлаач Д.Батцэнгэл (PhD) “Эрдэнэт хот орчмын байгаль орчны тулгамдсан асуудлууд”-ын талаар танилцуулж, харилцан ярилцав. Семинарт “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ийн холбогдох цехийн мэргэжилтнүүд, ЭЦДС-ийн судлаач багш нар, докторант, магистрантууд, оюутнууд оролцож сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Энэ нийтлэлийг хуваалцах :