ШУТИС-ийн 65 жилийн ойг тохиолдуулан Геологи, уул уурхайн сургуулиас зохион байгуулж буй “Geomine-2024” олон улсын геологи, уул уурхайн эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо 2024 оны 10 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэхүү хуралд нийт 14 улсын 70 гаруй эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгааны илтгэлээ танилцуулж байгаа бөгөөд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Д.Заяабаатар Ph.D, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны төвийн тэргүүлэх мэргэжилтэн Б.Ариумаа нар урилгаар оролцож байна.
Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны төвийн мэргэжилтэн доктор Д.Батцэнгэл Ph.D, Уул уурхайн тэнхимийн эрхлэгч Ч.Энхчимээ, Механикийн тэнхимийн дэд профессор Б.Алтансанаа нар өөрсдийн судалгааны ажлаа хэлэлцүүллээ.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь хоёр жил тутам зохион байгуулагдах юм.