2024 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл/БМИҮЗ/-ийн 8 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн “Уул уурхайн ашиглалтын технологи”, “Мэдээллийн технологи” хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэхээр ажиллана.
Тус сургууль нь энэ хичээлийн жилд байгууллагын магадлан итгэмжлэлээс гадна “Цахилгаан системийн автоматжуулалт” хөтөлбөрийг мөн магадлан итгэмжлүүлэхээр өөрийн үнэлгээний тайланг бичиж бэлтгэл ханган ажиллаж байна.