Эрдэнэт цогцолбор дээд сургууль

ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧИЙН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА

2024 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл /БМИҮЗ/-ийн 8 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн “Уул уурхайн ашиглалтын технологи”, “Мэдээллийн технологи” хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх үйл ажиллагаа явагдаж байна.

Хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх шинжээчийн багийн бүрэлдэхүүнд БМИҮЗ-ийг төлөөлж хэлтсийн дарга, доктор Б.Оюунцэцэг, “Уул уурхайн ашиглалтын технологи” хөтөлбөрийн шинжээчийн багийн ахлагчаар доктор, профессор Д.Баатархүү, багийн гишүүдээр доктор, профессор С.Энхтуяа, аудитор Д.Чадраабал нар, “Мэдээллийн технологи” хөтөлбөрийн шинжээчийн багийн ахлагчаар доктор, дэд профессор С.Батчимэг, доктор, дэд профессор Б.Сувдаа, МХТ ХХК-ны захиргаа удирдлагын газрын захирал бөгөөд ерөнхий инженер Д.Мянганбаатар нар ажиллаж байна.

Энэ нийтлэлийг хуваалцах :