Эрдэнэт хот дахь “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь Европын Холбооны санхүүжилттэй, дээд боловсролын салбарын дижитал шилжилтийг дэмжих зорилготой DIGITAL MOVE төслийг Монгол Улсын гурван их сургууль, Франц Улсын нэг, Словак Улсын нэг, Вьетнам Улсын долоон их сургуультай хамтран хэрэгжүүлж байна.
Уг төслийн хүрээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн цахим сургалтын тэргүүн туршлагыг хуваалцах сургалт өчигдөр зохион байгуулагдлаа. Тус сургалтад DIGITAL MOVE төслийг хамтран хэрэгжүүлэгч Монголын дөрвөн их сургууль болох “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Сити их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн багш, оюутнууд оролцсон байна.
Сургалтын үеэр дижитал зөөлөн чадвар сэдвийн хүрээнд нийт найман илтгэлийг хэлэлцүүлжээ. Европын Холбооны Erasmus+ хөтөлбөрийн хамтарсан санхүүжилттэй DIGITAL MOVE төслийн хүрээнд Эрдэнэт хотод байрлах Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн цахим сургалтын тэргүүн туршлагыг ийнхүү олон нийтэд танилцуулж байна.
Цахим шилжилтийг дээд боловсролын байгууллагууд хэрхэн хэрэгжүүлэх талаар энэхүү Европын Холбооны санхүүжилттэй төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй воркшоп сургалт өнөөдөр “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр үргэлжилж байна.
Сургалтын хүрээнд оролцогч дөрвөн их сургууль харилцан туршлага судалж, мэдлэг солилцохоос гадна багш нар нь бэлтгэсэн хичээлүүдээ бие биедээ зааж, туршлага солилцож байгаа юм.
Өнөөдөр Эрдэнэт хотын Технологийн дээд сургууль дээр зохион байгуулагдаж буй энэхүү воркшоп сургалт нь төслийн үйл ажиллагааны гурав, дөрөвдүгээр ажлын багцад хамаарах үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд гуравдугаар ажлын багцын хүрээнд байгуулагдсан цахим төвийн үйл ажиллагаатай уялдан хэрэгжиж байна.
Түүнчлэн Эрдэнэт хотын сургуулийн сайн туршлагад тулгуурлан цахим болон дижитал зөөлөн чадварыг хөгжүүлэх энэхүү сургалтыг төслийн хүрээнд хамрагдаж буй Монголын дөрвөн их сургуулийн цахим төвүүд хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.