Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“Бие даалтын 7 хоног”-ийн хүрээнд Орхон аймгийн 13-р сургуулийн XII ангийн сурагчид “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн үйл ажиллагаа, лаборатори орчинтой танилцлаа.

Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцэд I улирлын 9 дэх долоо хоног буюу X/28-XI/01 өдрүүдэд “Бие даалтын 7 хоног” байхаар тусгасан.

Тус “Бие даалтын 7 хоног”-ийн хүрээд Орхон аймгийн 13-р сургуулийн Б.Мөнхжаргал багштай 12а, А.Өлзийсайхан багштай 12б, Б.Цээбямба багштай 12в, Б.Ариун-Эрдэнэ багштай 12г ангийн нийт 92 сурагч “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн үйл ажиллагаа, лаборатори орчинтой танилцлаа.

Энэ нийтлэлийг хуваалцах :