Эрдэнэт цогцолбор дээд сургууль

ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧИЙН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА

2024 оны 11 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл /БМИҮЗ/-ийн 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн “Цахилгаан системийн автоматжуулалт” хөтөлбөрийг магадлан итгэмжлэх үйл ажиллагаа явагдаж байна.

Хөтөлбөрийг магадлан итгэмжлэх шинжээчийн багийн ахлагчаар Мандах Их Сургуулийн Инженерийн хөтөлбөрийн ахлах багш доктор, дэд профессор Х.Мөнхцоож, багийн гишүүдээр Техник Технологийн Дээд Сургуулийн захирлын ажлын албаны эрхлэгч дэд профессор Б.Чинбат, “Цахилгаан автоматик мэдээлэл холбоо дохиололын инженерүүдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Н.Алтантүлхүүр нар ажиллаж байна.

Энэ нийтлэлийг хуваалцах :