Эрдэнэт цогцолбор дээд сургууль

МОНГОЛД КООСЭН-ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖ БАЙГУУЛАГДСАНЫ 10 ЖИЛИЙН ОЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монголд Коосэн-Технологийн коллеж байгуулагдсаны 10 жилийн ойн форум Япон улсын Токио хотод зохион байгуулагдлаа. Энэхүү форумд хамтран ажилладаг Японы коосэн, их дээд сургууль, ААН-ийн төлөөлөл, төгсөгчид оролцлоо. 10 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд Япон болон Монголын Коосэнгийн багш нар илтгэл тавьж, баярын хуралд Япон улсад суугаа элчин сайд Б.Баярсайхан, Токио хотын Шинагава дүүргийн дарга К.Морисава нар мэндчилгээ дэвшүүлэв. Мөн “Монголын Коосэнгийн өнөөдөр ба ирээдүй” сэдэвт япон дахь ажил олгогч ААН, төгсөгчийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг өрнүүллээ. Коосэн-Технологийн коллеж байгуулагдсаны 10 жилийн ойн форумыг Шинагава дүүргийн захиргаа, Шинагава бизнес клуб, Дэмжих нийгэмлэг, Коосэн төгсөгчийн холбоо зохион байгуулсан байна.

Японы Коосэн сургуулийг жишиг болгон 2014 онд Монгол Улсад байгуулагдсан гурван коосэн сургууль нь өдгөө инженерийн дэд бакалаврын зэрэг олгох эрхтэй болж, барилга, механик, хими болон био, цахилгаан электроникийн инженерийн хөтөлбөрөөр нийт 673 инженерийг бэлтгэжээ. Тус сургуулиуд амжилттай магадлан итгэмжлэгдэж, Монголд Коосэн боловсролын системийг үр дүнтэй нутагшуулснаар 20 настай төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд гарах, оюутнууд нь мэргэжлийн уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож туршлага хуримтлуулах зэрэг олон боломж, таатай нөхцөл бий болж байна.

Энэ нийтлэлийг хуваалцах :