Эрдэнэт цогцолбор дээд сургууль

СУДАЛГААНЫ АЖЛЫН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиалгаар 10 судалгааны ажил, 5 зөвлөх үйлчилгээний ажил гүйцэтгэж байна.

Эдгээр ажлуудын тайлангийн урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны 11 сарын 22-ны өдөр болж өнгөрлөө.

“Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн цахилгаан тоноглол дээр эрчим хүчний алдагдлыг тодорхойлох” судалгааны ажлын тайланг Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч Ч.Отгончимэг, “Баяжуулах үйлдвэрийн хүний нөөцөд тулгамдаж байгаа далд эрсдэлийн судалгаа”-ны ажлын тайланг Санхүү, менежментийн тэнхимийн багш Д.Сансар, “Баяжуулах үйлдвэрийн шүүн хатаах хэсгийн машин, тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын байдал, сэлбэг хэрэгслийн зарцуулалтын судалгаа”-ны ажлын тайланг Механикийн тэнхимийн дэд профессор С.Эрдэнэбат Ph.D, дэд проф., “Ил уурхайн дундын овоолгын оновчлол судалгаа”-ны ажлын тайланг Уул уурхайн тэнхимийн багш Ш.Амгаланбаяр, “ИЧХ28Н2 маркийн өндөр хромт цагаан ширэмний ашиглалтын шинжийг сайжруулах боломжийн судалгаа”-ны ажлын тайланг Механикийн тэнхимийн эрхлэгч Б.Пүрэвдорж Ph.D, дэд проф., “Өндөр хүчдэлийн цахилгаан тоног төхөөрөмж, хөдөлгүүр засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын нормын судалгаа”-ны ажлын тайланг Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн ахлах багш С.Будхүү, “Экскаваторын шанаганы дүрсэд хиймэл оюун ухааны машин сургалтын арга ашиглан дүрс боловсруулалт хийх” судалгааны ажил болон “Экскаваторын байршлаас хамааруулан цооногийн дугаараар тухай мөчид олборлож байгаа хүдрийн агуулгыг нарийвчлан тогтоох боломжийн судалгаа”-ны ажлын тайланг Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор А.Түвшинжаргал, “Ажилчдын нийгэм сэтгэл зүйн нөлөөллийн судалгаа”-ны ажлыг Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш Б.Уламбаяр, “Нэгж модны өртөг тооцох, зардлыг хуримтлуулан бүртгэх” судалгааны ажлын тайланг Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш Э.Вандандулам нар тус тус танилцууллаа.

Хэлэлцүүлгээр захирал Д.Зоригтхүү Ph.D, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар Ph.D, Эрдэм шинжилгээ хамтын ажиллагааны төвийн тэргүүлэх мэргэжилтэн Б.Ариумаа нар судалгааны ажлыг сайжруулах санал, зөвлөмж өглөө.

Энэ нийтлэлийг хуваалцах :