“Дэлхийн чанарын 7 хоног-2024” өдрүүдийн хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР, Монгол улсын ШУТИС-ийн Дархан Уул аймаг дахь Технологийн сургууль хамтран 2024 оны 11 дүгээр сарын 22-нд зохион байгуулсан “Бүтээмж ба инновац” сэдэвт Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн ЭХМТТ-ийн багш Ш.Сансарсайхан, Ч.Отгончимэг нарын удирдан оролцуулсан Цахилгаан системийн автоматжуулалт -2 ангийн оюутан Г.Сарнай, Б.Түвшинтөгс, П.Амужин, М.Очирхуяг нарын “ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОР ДЭЭРХ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА” сэдэвт илтгэл ТЭРГҮҮН байранд шалгарлаа.
Тус илтгэлээр Монгол улсад тулгарч буй цахилгаан эрчим хүчний оргил ачааллын үед өндөр хэрэглээг бий болгодог томоохон хэрэглэгчдийн нэг болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн цахилгаан эрчим хүчний алдагдлыг бууруулах, оргил ачааллыг хөнгөлөх, эдийн засгийн үр ашигтай технологийг нэвтрүүлэх боломжийг судалж, танилцуулснаараа онцлог бүтээл болсон.