2024 оны 11 сарын 26-наас 2024 оны 12 сарын 01-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр монголын аж үйлдвэрийн их сургууль, Ордосын ажил мэргэжлийн коллеж, Өвөр монголын багшийн их сургуулиудтай танилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 7 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаад ирлээ.
Энэ ажлын хүрээнд дээрх сургуулийн судалгааны лаборатори, дадлагын баазтай танилцаж, Өвөр монголын аж үйлдвэрийн их сургуультай хамтарсан төсөл, судалгааны ажил хэрэгжүүлэх, багш солилцоог бий болгох тал дээр хамтран ажиллахаар тохиролцсон ба Ордос хотын ажил мэргэжлийн коллежтой сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллахаас гадна “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд Ордос брэндийн лаборатори байгуулах зэрэг 6 чиглэлээр хамтран ажиллах талаар тусгасан санамж бичигт гарын үсэг зурлаа.