ШУТИС-ийн “Эрдмийн ба хүндэт цол олгох журам”-ын шаардлагыг хангасан тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ил уурхайн дарга, ЭЦДС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор (PhD) Д.Нямдорж, Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Хэлтсийн ХЭМАБ-ын Албаны дарга, доктор (PhD) Б.Баттайван нарт ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын 06 дугаар тогтоол, ШУТИС-ийн Захирлын мөн өдрийн А/360 тоот тушаалаар дэд профессор цол олгов.
Дэд профессорын дипломыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн удирдлагууд гардуулж, баяр хүргэв.
Эрдмийн овоонд чулуу нэмсэн эрдэмтдийнхээ цаашдын ажилд амжилт хүсье.
Эрдэм номын гэгээн үйлс дэлгэрэх болтугай.
ЭЦДС-ИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВ