“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара, Япон Улсын Элчин Сайдын яамны Эдийн засгийн хэлтсийн 2-р нарийн бичгийн дарга Т.Үмэда, Япон Улсын Элчин Сайдын яамны Эдийн засгийн хэлтсийн ажилтан Б.Оюунбуян нар 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр айлчиллаа.
Айлчлалын үеэр захирал Д.Зоригтхүү Ph.D сургуулийн үйл ажиллагаа, Япон Улстай хамтран хэрэгжүүлж буй багш, оюутан солилцооны хөтөлбөр болон бусад хамтын ажиллагааны талаар танилцууллаа.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хөтөлбөрөөр хоёр дахь жилдээ хэрэгжиж буй Коосэн хөтөлбөрийн үйл ажиллагааны талаар сонирхож, сургалтын орчин, лабораториудтай танилцав.