2024 оны 12 сарын 24-ний өдөр “Эрдэнэт цогцолбор”дээд сургуулийн Механикийн тэнхимийн ахлах багш Б.Нямбат “Силовой метод контроля технического состояния амортизаторов” (“Амортизаторын техникийн байдлыг хянах хүчний арга”) сэдвээр шинжлэх ухааны доктор, ОХУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Федотов Александр Ивановичийн удирдлаган дор ОХУ-ын Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн их сургуулийн Автотээврийн тэнхимд судалгааны ажил гүйцэтгэн, диссертациа хамгаалж хамгаалуулах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар техникийн ухааны докторын зэрэг (Ph.D) олгох болзлыг хангалаа. Хамгаалуулах зөвлөлийн гишүүд багш Б.Нямбатын онолын мэдлэг, судалгааны ажлын гүйцэтгэл, үр дүн өндөр түвшинд байгааг онцлон тэмдэглэж байв.