Эрдэнэт цогцолбор их сургууль

 Утас: (976) 75773415
Сургалтын албаны утас:  (976) 75773318
Цахим шуудан: info@eit.edu.mn

“УУЛ УУРХАЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЙХАМШИГ” илтгэлийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

“УУЛ УУРХАЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЙХАМШИГ” илтгэлийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Монгол улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 102 жилийн ой, Уурхайчдын өдрийг тохиолдуулан  ЭЦДС-ийн Уул уурхайн тэнхимийн зүгээс, уул уурхайн инженерийн мэргэжлийг сурагчдад сурталчлах зорилгоор Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагчдын дунд “УУЛ УУРХАЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЙХАМШИГ” сэдвийн хүрээнд илтгэлийн тэмцээнийг 2024 оны 12-р сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус илтгэлийн тэмцээн нь 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан ба 1-р шатад ЕБС-ийн 6 сургуулийн 20 гаруй илтгэл ирүүлснээс 2-р шатад шалгарсан 13 илтгэлийг хэлэлцүүлэн дүнгээ гаргалаа. 

Тэргүүн байрт ЭЦДС-ийн Лицей ахлах сургуулийн 11А ангийн сурагч Б.Энхжин

Дэд байрт 14-р сургуулийн 11Д ангийн сурагч Л.Шүр

Гутгаар байрт 5-р сургуулийн Г.Мөнхжаргал, О.Алтанзул нарын баг тус тус шалгарлаа.

Сурагч нартаа сурлагын өндөр амжилт хүсье.

Уурхайчдын яруу алдар бадартугай!

Энэ нийтлэлийг хуваалцах :