ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Helmut Kulitz, Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагааны газрын дарга Udo Weber нар ЭЦДС-ийн гагнуурын төвтэй танилцлаа. Уулзалтад ЭЦДС-ийн Сургалтын албаны дарга Д.Болор-Эрдэнэ (PhD), Механикийн тэнхимийн эрхлэгч Б.Пүрэвдорж (PhD), Политехник коллежийн эрхлэгч Н.Зул-Эрдэнэ, ЭШХАТ-ийн мэргэжилтэн Д.Батцэнгэл (PhD), орчуулагч Д.Дэлгэржаргал нар оролцов. ЭЦДС-аас Германы их дээд сургууль, коллежуудтай хамтран ажиллах тухайлбал бакалаврын хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлууд хийх, багш, оюутан солилцох зэрэг асуудлаар санал солилцов.



