Эрдэнэт цогцолбор дээд сургууль

MIXED REALITY HANDBOOKS FOR MINING ENGINEERS НОМЫН ДЭЭЖЭЭС БЭЛЭГЛЭЛЭЭ

ХБНГУ-ын Захсен мужийн Фрайберг хотын “Уул уурхайн академи” Техникийн их сургуулийн “Уул уурхайн институт”-ын захирал, ХБНГУ-ын дээд шагнал “Гавьяаны загалмай”, МУ-ын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонт, ШУТИС-ийн “Хүндэт профессор” доктор, профессор Карстен Дребенштедт 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр “Mixed reality handbooks for mining engineers” шинэ номынхоо нэгдүгээр ботийн дээжээс гардуулан өглөө.

Энэхүү ном нь англи хэл дээр хэвлэгдсэн бөгөөд хавтас дээрх QR кодыг гар утсаараа уншуулж тус номын цахим хувилбарыг үзэх боломжтой. Мөн сэдэв тус бүрд ашиглах нэмэлт материалыг QR кодоор дамжуулан үзэхээс гадна хэсэг тус бүрд бататгасан асуулт, голлох агуулгыг тусгайлан оруулж өгснөөрөө шинэлэг, цогц сурах бичиг болсон байна.

Энэ нийтлэлийг хуваалцах :