Эрдэнэт цогцолбор дээд сургууль Эрчим хүч, Мэдээллийн технологийн тэнхим -ийн багш, оюутнууд 05 сарын 03-04-ний өдрүүдэд Улаанбаатар хотод ШУТИС-ийн Мэдээлэл холбоо тeхнологийн сургууль дээр зохион байгуулагдсан Улсын Элeктроникийн XXI олимпиадад 8 их сургуулийн 12 баг оролцож багийн дүнгээр 3-р байрт шалгарлаа.
Багийн бүрэлдэхүүнд Цахилгаан систeмийн автоматжуулалт хөтөлбөрийн 3-р курсийн оюутан Л.Одлхагва , Б.Лхагважав, 2-р курсийн оюутан Г.Сарнай, П.Амуужин, Б.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Баг хамт олноороо амжилттай бэлтгэн оролцож, гутгаар байранд шалгарсан баг хамт олон, багш, оюутнууддаа халуун баяр хүргэе! Багаа амжилттай удирдаж, бэлтгэсэн багш А Түвшинжаргал, дадлагажигч багш М.Төмөрчулуун /Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхим/, Ч.Отгончимэг /ЭХМТТ-ийн эрхлэгч/ багш нартаа талархал илэрхийлье!
*Цаашдын их үйлсэд тань өндөр амжилт хүсье!*

