Эрдэнэт цогцолбор дээд сургууль

Менежментийн чадамжид суурилсан сургалтыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

 “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь “Удирдах Урлаг Хөгжил” ТББ-тай Менежментийн тогтолцооны чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдөр  хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Энэхүү гэрээний хүрээнд:

  • ISO 9001 (Чанарын удирдлагын тогтолцоо)
  • ISO 45001 (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй)
  • ISO 14001 (Байгаль орчны удирдлага)
  • ISO 31000 (Эрсдэлийн удирдлага)
  • ISO 27001 (Мэдээллийн аюулгүй байдал)
  • ISO 21001 (Боловсролын байгууллагын удирдлагын тогтолцоо)
  • ISO 50001 (Эрчим хүчний удирдлага)
  • ISO 17024 (Хүний нөөцийн чадамж баталгаажуулалт)

зэрэг олон улсын стандартад нийцсэн менежментийн тогтолцооны бүх шатны модуль сургалтыг хамтран зохион байгуулж, сургалтын үр нөлөөг дээшлүүлэх, байгууллагын болон хүний хөгжлийн цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  Мөн хамтын ажиллагааны хүрээнд туршлага судлах уулзалт, хэлэлцүүлэг, олон нийтэд сурталчлан таниулах ажил зохион байгуулах зэрэг олон талт арга хэмжээг төлөвлөсөн бөгөөд энэ нь дээд боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны чадамжийг нэмэгдүүлэх, боловсролын чанарыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах юм.

Энэ нийтлэлийг хуваалцах :