Эрдэнэт цогцолбор дээд сургууль

ЯПОН УЛСАД “ОЮУТАН СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Япон улсын Акита мужийн их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд “Оюутан солилцоо” хөтөлбөр 3 дахь жилдээ хэрэгжиж байна. Тус сургууль нь 190 доктор, профессор багш, 1600 оюутантай, инженер, хөдөө аж ахуй, мод аж ахуйн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг сургууль юм. Энэ удаагийн хөтөлбөрөөр ЭХМТТ, УУТ-ын оюутнууд тус сургуулийн Ноширо кампуст модны судалгааны хүрээлэнтэй танилцаж, Хонжо кампуст проф Такаши К.Сайтогийн “Interdisciplinary Bio-Robotics research based on disruptive technologies” сэдэвт лекцэд хамрагдлаа. Мөн мэдээлэл технологийн лаборатори, газар тариалангийн талбайд туршилтын дадлага хийхээс гадна хаагдсан уул уурхайтай танилцах, тариаланч айлд зочлох, TDK History and Future Museum үзэх зэрэг орон нутгийн судалгааны 14 хоногийн богино хугацааны дадлага хийж байна. Энэ удаад Вьетнам улсын Can Tho University-ын оюутнуудтай хамт тус хөтөлбөрт хамрагдаж байна.

Энэ нийтлэлийг хуваалцах :