-
- Энэ өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа, ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
-
- Нээлтийн үйл ажиллагаанд нийт багш, сурагч, оюутнууд болон үе үеийн ахмад, гавьяат багш нар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, аймаг орон нутгийн төр захиргааны байгууллага, хамтран ажиллагч түнш байгууллагуудын хамтаар оролцлоо.

2025-2026 оны хичээлийн жилд тус сургууль бакалаврын хөтөлбөртөө 300 орчим оюутан шинээр элсүүлж магистр, бакалавр, Коосэн технологийн коллеж, Кембриджийн хөтөлбөртэй ахлах сургуульдаа элсэлт авч нийт 1100 гаруй оюутан суралцагч, 160 орчим багш, ажилтантайгаар хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилтуудаа онцлон дүгнэж нийт 22 шилдэг оюутан, суралцагч, багш нар уламжлалт тэтгэлэг, урамшуулал хүртлээ.
Нийт оюутан, суралцагч, багш, сурган хүмүүжүүлэгчдэдээ 2025-2026 оны хичээлийн жилдээ амжилт, бүтээл дүүрэн байж хичээл, сургалт, урлаг, спортын өрнүүн их амжилтаар бялхаж байхын ерөөлийг дэвшүүлье.